• Маргааш Эрээн хотоос 300 гаруй Монгол иргэнээ авчирна

    2020-02-03

    Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн 24 улсад тархсантай холбоотойгоор Монгол Улс Хятадад суугаа иргэдээ эх орондоо татаж авах ажлыг эхлүүлээд байгаа билээ.

    Өнгөрсөн бямба гаригт шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт  Ухань хотод сурдаг ч Монголын 31 оюутныг  МИАТ-ийн тусгай үүргийн онгоцоор авчирч, ХӨСҮТ-д тусгаарласан.

    Тэгвэл маргааш БНХАУ-ын Эрээн хотоос  300 гаруй монгол иргэнээ эх орондоо авчрахаар  болсон байна. Тус ажлыг гүйцэтгэхээр Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газар болон Хил хамгаалах ерөнхий газар хамран ажиллаж байгаа аж.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ