
Хятадад гарсан шинэ төрлийн коронавирусын голомт болсон Ухань хотоос өнгөрөгч бямба гаригт 31 монгол оюутан,ой зургаан сартай нэг хүүхдийг МИАТ-ын тусгай үүргийн онгоцоор авчран ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа билээ. Тэднээс өчигдөр авсан шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан юм. Энэ талаар Уханиас ирсэн монгол оюутнуудын нэг А.Золбоо фэйсбүүктээ дараахь зүйлийг бичжээ.
Сайн байцгаана уу.
Ухань хотоос ирсэн бидний 30 оюутан, 1 бага насны хүүхдийн шинжилгээний хариу албан ёсоор өнөөдөр өглөө гарч, хариуг Эрүүл мэндийн яамнаас нийтэд танилцууллаа.
Монголдоо ирээд ХӨСҮТ-д өгсөн 2 төрлийн шинжилгээ, тестийн хариу бидний хүсэн хүлээж байсанчлан СӨРӨГ буюу ЭРҮҮЛ гарч, бид бүгд халдвар аваагүй эрүүл болох нь батлагдлаа. Click To Tweet
Япон улсаас ирсэн өндөр түвшний оношлуур шинжилгээний хариунд бид итгэж байна.
Үдийн өмнө сайхан хариу сонссон ч өвчний халдварын голомтот бүсээс ирсэн тул бид гэр бүлийнхээ өмнө, хүн ардынхаа эрүүл мэндийн өмнө хариуцлага хүлээж ЭМЯ-ны заавар, зөвлөмжөөр ХӨСҮТ-ийн найрсаг эмч ажилтнуудын бүрэн хяналтан дор үргэлжлүүлэн 14-21 хоног тусгаарлагдаад гарах нь тодорхой.
Тиймээс үндэслэлгүйгээр хардаж, сэтгэлээ чилээж байгаа хэсэгхэн хүмүүс минь битгий санаа зовоорой, нийгэмд сөрөг буруу мэдээлэл битгий тараагаарай.
Ятгах тусам нягтлаарай.
Бид ч мөн таньтай ижил хайртай гэр бүлтэй, тэднийхээ өмнө хариуцлага хүлээдэг шүү.
Ажиглан байхад уушигны хатгалгаа үүсгэгч шинэ төрлийн Корона вирусын тархалт эрчимжсэн энэ цаг үе Монголчуудад маань амьдран байхын утга учир юу вэ? гэдгийг таниулан өгч байна.
Ялангуяа:
Дэлхий дахинаа суугаа бидний Монголчуудаа
Дэлгэр Монгол чинь та нарыгаа хүлээж байдаг юм шүү.
Эх орноо хайрлах, нэгэндээ туслах, бусдыгаа энэрэн, хайрлах сэтгэл Монголчуудад минь мөнхөд оршсоор байгаад итгээрэй.
(Жич: Ухань хотод суралцдаг оюутан залуус сүүлийн 3 жилийн зуны амралтаараа эх орондоо ирээд, нэгдэн нийлж
“Амьдралын эх нь Ус
Усны эх нь Ой” уриан дор
“Байгальд ээлтэй зорилтот ногоон аялал”-ыг сайхан сэтгэлт албан байгууллага, хувь хүмүүс, тухайн орон нутгийн засаг захиргааны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.
Энэ аялалуудынхаа хүрээнд бид аялан буй орон нутгуудынхаа байгальд орчинд ил задгай хаягдсан хог хаягдалуудыг зохион байгуулалттай цэвэрлэж, ард иргэд, үеийн залуустаа “Эх орноо хайрлах, байгаль дэлхийгээ хамгаалах” үзлийг өөрсдийнхөө хэмжээнд сурталчилж байсан билээ.
Тухайн үеийн зургуудаас цөөн хэдийг энд сонгон хавсаргалаа.
Амьдралын эх Ус
Усны эх Ой.)
Эцэст нь ХҮН ТӨРӨЛХТӨН бид нэг л ДЭЛХИЙТЭЙ.
Ухань хүчтэй байгаарай.
Wuhan stay strong.
Wuhan Jiayou!
武汉加油!
Монгол түмэн минь өөрийгөө болон хайртай хүмүүсээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж, Эрүүл мэндийн яамнаас өгч буй заавар зөвлөмжийг даган, олон нийтийн газар явахдаа маск зүүж, тогтмол гараа угааж хэвшээрэй.
Эрүүл мэнд эрхэм баялаг.
А.Золбоо
ХӨСҮТ-ийн тусгаарлах байрнаас.
2020.02.03
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
чи мундаг хүү шүү чиний ачаар найз нар чинь эх орондоо эсэн мэнд ирлээ