Цахилгаан шатанд суух үед нь дээрэмджээ

Өнгөрсөн амралтын өдөр 49 настай эмэгтэй “Г”-г гэр рүүгээ орохоор цахилгаан шатанд суух үед нь 30 орчим насны эрэгтэй айлган сүрдүүлж гар утас, цүнхийг нь дээрэмдсэн хэрэг гарчээ.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас иргэдийг орой үдэш ганцаараа явах үедээ гэрийнхнээрээ тосуулах, найдвартай баталгаат таксигаар үйлчлүүлэх, архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ