Роналду хөлбөмбөгийн түүхэнд оруулсан гоолоороо гуравдугаарт бичигдлээ

Роналду нийт 722 гоолтой болоод байна. Харин хөлбөмбөгийн хаан Пеле – 767 гоолоор тэргүүлж байгаа бол Ромарио – 734 гоолтой байна. Одоогийн байдлаар Лео Месси тавдугаар байрт орж байна.

“Ювентус”-ын довтлогч Криштиану Роналду Италийн аварга шалгаруулах тэмцээний 25-р тойрогт “Фиорентина” -гийн эсрэг хийсэн тоглолтын үеэр хоёр торгуулийн цохилт хийсэн юм.

Албан ёсны тоглолтонд португал залуу 722 гоол оруулсан. Роналду 720 гоол оруулсан Германы Герд Мюллерийг гүйцэн түрүүлж, карьертаа оруулсан гоолынхоо оогоор түүхэнд гуравт бичигдлээ.

  • Түүнчлэн түүхэн дэх мэргэн буучдын эхний тавд Унгарын Ференц Пушкас (706), Аргентиний Лионель Месси (705) багтаад буй.
  • Роналду 2019/20 оны Италийн аварга шалгаруулах тэмцээний 19 тоглолтод 19 гоол оруулаад байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ