16 жилийн өмнө Дорноговь аймагт гарсан хүн амины хэргийг илрүүлжээ

2020-02-03

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Ц.Баатархүү  16 жилийн өмнө гарсан хүн амины хэргийг илрүүлсэн  талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, 2004 оны тавдугаар сард Дорноговь аймагт иргэн Т гаднын нөлөөгөөр нас барсан хэрэг гарсан байна.  Хэргийг  Эрүүгийн цагдаагийн алба, Дорноговь аймгийн цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа бөгөөд 1968 онд төрсөн, иргэн А хувийн тааламжгүй харилцааны улмаас энэ хэргийг үйлдсэн гэдгийг тогтоосон байна.

Мөн 1997 онд төрсөн, иргэн Б-г цагдаа нар дайчлан баривчилжээ. Тэрээр бага насны хүүхдүүдийг хуурч хүнгүй газар аваачин, эд зүйлийг нь дээрэмддэг байсан байна. Хүүхдүүдийн хичээл амарсантай холбогдуулан хүүхдүүд гадуур явж байна. Тэд гэмт хэргийн золиос болж байгаад эцэг эхчүүд анхаарна уу.  Өвчлөл болон элдэв гэмт хэргийн хохирогч болох эрсдэлээс хүүхдүүдээ хамгаалах хэрэгтэй байна гэж ЦЕГ-аас анхаарууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ