ЦЕГ:Г.Батхүү агсны ар гэрийнхнээс 15 сая төгрөг залилж авсан Г гэгчийн мессэж хуурамч болохыг тогтоосон

2020-02-03

Төрийн ордонд нас барсан Г.Батхүү агсны ар гэрийнхэн нэгдүгээр сарын 22-нд өмгөөлөгчийн хамт  хэвлэлийн хурал хийж, олон нийтэд мэдээлэл өгсөн.  Энэ талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Дэд, хурандаа Эрдэнэбилэг ” Та бүхэн хохиррогчийн өмгөөлөгч Ж.Батхуяг болон ар гэрийнхэн нь мэдээлэл хийснийг  мэдэж байгаа. Ингэхдээ  прокурорын зөвшөөрөлгүйгээр олон нийтэд шүүх эмнэлгийн дүгнэлт, гар утсанд хийсэн шинжилгээний дүгнэлт,  нэр бүхий этгээдийн хуурамч зурвас  болон бусад холбогдох мэдээллийг задруулж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан.

Мэдээлэл задруулсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэл нээн шалгаж байна. Мөн хохирогийн ар гэрээс тавдугаар сард 13 секундын бичлэг ирүүлснийг шалгасан.

Уг бичлэгийг өгсөн Г нь 200 гаруй сая төгрөгийн залилангийн хэрэгт холбогдсон  этгээд. Хэргийг нь шүүх рүү шилжүүлсэн. Г.Батхүү агсантай холбоотой гэх дээрх бичлэгийг хохирогчийн ар гэрийнхэнд нь өгөхдөө 15 сая төгрөг авсан байсан. Click To Tweet

Мөрдөн шалгах ажиллагааны явцат 13 секундын бичлэг байгаа нь тогтоогдоогүй байна.

ШУУД ҮЗНЭ.

Gereg.Mn

УИХ-ын гишүүн асан Батхүү амь насаа алсан хэргийн шалгалтын талаар МБА-аас мэдээлэл хийж байна

Posted by Gereg.Mn on Sunday, February 2, 2020

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ