ЭМЯ:Монгол коронавирусын халдвар бүртгэгдээгүй орноор нэрлэгдээд 34 дэх хоногтойгоо золгож байна

Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-наас коронавирусын талаар ээлжит мэдээллээ хийж байна.

Монгол улс халдвар бүртгэгдээгүй орон болж байгаа 34 дэх хоног болж байна

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн н.Ариунаа “Дэлхийн хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол нэмэгдсээр байна. Нас баралт 45-аар нэмэгдсэн ч гэсэн нас баралтын төвшин 2.1 хувь хэвээр байна. Өчигдрийн байдлаар дөрвөн улс шинээр халдвар авсан. Өнгөрсөн 24 цагийн хувьд шинээр халдвар авсан тохиолдол байхгүй байна. БНХАУ-аас гадна эрүүл мэндийн ажилтан халдвар авсан тохиолдол Франц улсад гарсан. Шведийн анхны тохиолдол нэгдүгээр сарын 24-нд Ухань хотоос аялаад ирсэн бөгөөд дөрвөн хоногийн пдараа шинж тэмдэг илэрсэн. Энэ хугацаанд урьдчилсан сэргийлэх зорилгоор өөрийгөө гэртээ тусгаарласан. Өөрийгөө Ухань хотод аялаад ирсэн гэдгээ хэлсэн нь цаашдаа олон хүнийг хвьтиал болохоос сэргийлсэн.ЭМЯ-наас голомттой бүсээс аялж байгаа бол аль болох өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байгаа. Хэрвээ өөрөө эмнэлэгт ирбэл заавал амны хаалт зүүх хэрэгтэй байна.

Монгол улс халдвар бүртгэгдээгүй орон болж байгаа 34 дэх хоног болж байна. Цаашид ч бэлэн байдлаа улам нэмэгдүүлж энэ байдлыг нэг ч болов хоног сунгахаар ажиллаж байна” хэмээн мэдээлэл өглөө.

Уханиас ирсэн 31 хүний шинжилгээний хариу өчигдөр 17:00 цагийн үед гарсан

Үргэлжлүүлэн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д Хятад улсын Ухань хотоос 30 оюутан, нэг хүүхэд нийт 31 хүнийг тусгаарлан тандалт судалгаа, эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна. хоёрны өдөр 17:00 цагийн байдлаар шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Цаашид байнга үзлэг шинжилгээнд оруулж, хяналтанд оруулна. Мөн онгоцоор авч үйлчилсэн 15 хүнийг тандалтанд байлгаж байна.

Өчигдөр Замын-үүдийн боомтоор оройны 20:30 минутад орж ирсэн Эрээнд амьдардаг гэр бүлийг сэжигтэй бүлэг гэж тохиолдсон тул тусгаарласан,  мөн хавьтал гэж үзсэн учраас таван хүнийг тусгаарласан. Шинжилгээний хариу өнөөдөр өглөө гарсан бөгөөд сөрөг гарсан байна.

Нэгдүгээр сарын 9-нөөс хоёрдугаар сарын 3-ныг хүртэл коронавирусын сэжигтэй тохиолдол гэсэн 73 хүнийг тусгаарласнаас бүгд сөрөг гарсан” гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ