НОБГ:Мэдрэгч дуугарсан тохиолдолд зайг нь битгий салга, угаартах  эрсдэлтэй гэсэн дохиог өгч байгаа юм

2020-02-03

НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний асуудлаар цаг үеийн мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн шөнө нийслэлийн найман хорооны иргэдээс найман угаартсан гэх дуудлага ирсэн байна. Тэдгээр иргэд хөнгөн хэлбэрээр хордсон учир эмнэлгийн тусламж үзүүлэн гэрт нь буцаасан байна.  Хордсон  иргэдийн дунд мөн л угаарын хий мэдрэгчийнхээ зайг салгасан тохиолдол байжээ. Баянзүрх дүүргийн угаартсан иргэний гэрт суурилуулсан угаарын хий мэдрэгч  шөнө хоёр цагт дуугархад зайг нь салгаад унтжээ.  Өглөө долоон цагт сэрхэд таван настай охин нь бөөлжсөн, гэр бүлийн  хүмүүсийн толгой өвдсөн  байдалтай байсан   байна. Тиймээс мэдрэгч дуугарсан тохиолдолд битгий оролдож салга, дуугарч байгаа  л бол угаартах  эрсдэлтэй гэсэн дохиог өгч байгаа юм хэмээн Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Түүнчлэн түүхий  нүүрс тээвэрлэх асуудал гарсаар байгааг НОБГ-аас хэллээ. Өнгөрсөн бямба гаригт Өмнөговь аймгийн иргэн 10 гаруй мянган тонн нүүрс нэвтрүүлэх гэж байхад нь илрүүлсэн  байна. Тухайн иргэнийг 50 мянган төгрөгөөр торгожээ.

Шууд үзнэ үү.

Gereg.Mn

Сайжруулсан түлш болон бусад цаг үeийн асуудлаар НОБГ НМХГ Агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээлэл хийж байна

Posted by Gereg.Mn on Sunday, February 2, 2020

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ