Найм хоногийн дотор баригдсан Уханийн 1000 ортой эмнэлгийн бүтээн байгуулалтыг 60 секундэд харуулжээ

Хятадын коронавирусын дэгдэлтийн голомт болох Ухань хотод баригдсан шинэ эмнэлэг нээлтээ хийн, анхныхаа өвчтөнг хүлээн авахад бэлэн болоод байна. Өнөөдөр/2020.02.03/-ны байдлаар нийт халдвар авсан хүний тоо 17,318-д хүрчээ. Нийт 362 хүн нас барсан бол эдгэрч, эмнэлгээс гарсан хүмүүсийн тоо үүнээс 100-аар илүү буюу 487-д хүрсэн байна. Нас барсан тохиолдлуудын дийлэнх нь Хятад дотроо байсан бол өнгөрөгч ням гарагт анх удаа Хятадаас гадна өөр улсад нас барсан тохиолдол бүртгэгдээд байна. Тодруулбал, Хятадын 44 настай иргэн Филиппин улсад нас баржээ.

Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссоос өнөөдөр мэдээлснээр:

  • Сэжигтэй 21,558 хүн бүртгэгдэж,
  • Эмнэлзүйн ажиглалтад байгаа 152,700 хүн
  • 475 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Military medical staff inspect rooms at new hospital - 2 February

Халдварт өвчлөлийн үед ажиллаж байсан туршлагатай Хятадын армийн 1,400 мэргэжлийн ажилтнууд Ухань хотод ирж байгаа гэж орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Хоёр дахь эмнэлэг болох Лэйшеншаны эмнэлэг нь энэ гурав дахь өдөр ашиглалтад орохоор төлөвлөөд байна.

Үндэсний эрүүл мэндийн комиссын төлөөлөгч Жиао Яхуйгийн хэлснээр хоёр эмнэлэг бүрэн ашиглалтад орсноор коронавирусын халдвар авсан 10,000 өвчтөнг хүлээн авах боломжтой гэжээ.

 

Эх сурвалж:bbc

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ