
Иргэн Г.Буяндорж нэр бүхий прокуроруудын авлига авсан гэх баримтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод өгч буй талаараа мэдээлж байна. Тэрбээр 25 жил бизнес эрхэлж буй бөгөөд хэрэгт шалгагдах явцад нь прокурорууд түүнээс 100 мянган ам.доллар нэхсэн хэргийн нотлох баримтуудыг Ерөнхийлөгчид хандан өгч байгаа ажээ.
Тэрээр, 1996 оноос хойш бизнесийн салбарт ажиллаж байна. Ерөнхийлөгчид хандаж хуулийн байгууллагын ажилтнуудын хууль бус ажиллагааны тухай байж болшгүй нотлох баримтуудыг бүрдүүлсний үндсэн дээр гомдол гаргаж байна. Манай “Ноёд” группийн охин компани болох “Ноёд констракшн” компанийг хуулийн байгууллагын нэр бүхий хүмүүс зохион байгуулалттайгаар бүлэглэж, дээрэмдэж авсан. Үүний уршгаар би сүүлийн есөн жил хуулийн байгууллагаар шалгагдсан ч Монгол Улсын шүүх миний хэргийг цагаатгасан.
- Нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан одоо Баянзүрх дүүргийн ерөнхий прокуророор ажиллаж байгаа Ц.Батболд,
- Нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан одоо УЕП Сандагсүрэн,
- Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Халиун нар их хэмжээний мөнгө нэхсэн. Тухайлбал, миний хэргийг шалгах явцат Халиун прокурор надаас 100 мянган ам.доллар нэхэж дарамталсан. Тухайн үед, би хэрэгт шалгагдаж байсан учир түүний хэлсэн буюу надад санал болгосон өмгөөлөгч эмэгтэйтэй очиж гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, 10 мянган ам.долларын урьдчилгаа өгөх ёстой, үлдсэнг нь хэрэг миний талд ашигтайгаар шийдсэний дараа өгнө гэсэн утгатай гэрээг байгуулсан.
Би боломжгүй гэдгээ хэлсэн. Ингэж хэлсний төлөө намайг Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар эрүү үүсгэж, 409 хоног буюу 1,2 жил цагдан хорьсон. Үүний дараа миний хэргийг шүүх рүү шилжүүлж 16 удаагийн шүүх хуралд орж, компанид 25 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Нэг жишээгээр тайлбарлахад ийм байна гэлээ.
Мөн тэрээр, Г.Буяндорж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Мөрдөн байцаагч нар бүлэглэн хохирол учруулсан гэх албан тушаалтнуудын 65 хуудас бүхий баримтыг УИХ-ын даргад өглөө. Click To Tweet
Үүний дараа ЕТГ-ын дарга З.Энхболд түүний өгсөн баримтуудыг хуулийн хэлтэстээ шилжүүлэн судалж, холбогдох байгууллагууд шийднэ гэдгийг хэлээд “Хуучин Ерөнхийлөгч нь том хонгил үүсгээд, прокурор, шүүгч нар нь мини хонгил үүсгээд Г.Буяндорж шиг олон бизнес эрхлэгчдийг дарамталж байсан бол одооноос эхлээд өргөдлөө өгч болно.
Ерөнхийлөгч Улсын Ерөнхий прокурор, орлогч нарыг томилдгийн хувьд прокуроруудад маш хурдан арга хэмжээ авна. Шүүгч нарын хувьд Салхитын мөнгөний ордын хэрэг шиг хүндрэлтэй, олон сар жил авдаг арга хэмжээ бий.
Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэргийн шүүх хуралд удахгүй зарлагдаж, Салхитын хонгил ямар хэмжээтэй явсныг харж болно. Г.Буяндоржийн өргөдлийг өрөөндөө авъя гэж шийдсэн. Төрийн байгууллага өргөдөл авч байна. Үүнийг хуулийн хэлтэс судлаад холбогдох байгууллага нь шийднэ” гэсэн юм.
Шууд үзнэ үү.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй