Тайландад коронавирусээр халдварласан 71 настай эмэгтэйг 48 цагийн дотор эмчилжээ

Тайландын эмч нар Уханийн коронавирусээр өвчлөн, хүнд шатандаа орсон байсан өвчтөнг ДОХ болон ханиадны эмнүүдийг хосолсон байдлаар хэрэглэж эдгээсэн талаар тус улсын ЭМЯ-наас мэдээлжээ.

Бангкокын Рафавити эмнэлгийн эмч,доктор Криангсак Атипорнваничийн хэлснээр 71 настай эмэгтэй өвчтөний эмчилгээнд өмнө нь зөвхөн ДОХ-ын эсрэг бэлдмэлийг хэрэглэж байсан байна.

Өвчтөний бие 48 цагийн дотор эрс сайжирч, коронавирусын оношлуурын хариу ч 48 цагийн дотор эерэгээс сөрөг болсон байна. Эцсийн лабораторийн шинжилгээгээр амьсгалын системд нь коронавирусын үлдэц илрээгүй гэдэг нь батлагджээ.

Эх сурвалж: cnn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ