• Иракийн ерөнхийлөгч шинэ ерөний сайдыг томилжээ

    Иракийн ерөнхийлөгч Бархам Салех Иракийн Харилцаа холбооны сайд асан Мохамед Тауфик Аллавиг шинэ засгийн газрын ерөнхий сайдаар томилжээ.

    Эх сурвалжийн мэдээлснээр, Аллави нэг сарын хугацаанд засгийн газрын гишүүдээ бүрдүүлж, нэрсийн жагсаалтыг парламентад өргөн барих ёстой.

    Аллави албан тушаалдаа ороод хэлсэн үгэндээ “Эдийн засгийг хөгжүүлж, авлигатай тэмцэн, засгийн газрын гишүүдийг бүрдүүлэхэд саад болохыг таслан зогсооно” гэжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ