
Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр БНХАУ-д гарсан шинэ төрлийн коронавирусын дэгдэлтийн улмаас 361 хүн амиа алдаж, дэлхийн хэмжээнд 2,829 хүнээр нэмэгдэж 17,205-т гаруй халдвар авсан байна.
Өмнө нь зөвхөн эх газрын Хятадад хүн амиа алдаж байсан бол өөр улсын иргэн анх удаа нас баржээ. Филипиний иргэн нас барснаар эх газрын Хятадаас өөр газар хүн нас барсан анхны тохиолдол болоод байна.
Коронавирус өнгөрсөн 12-р сард Хятадын Ухань хотод анх илэрснээс хойш 25 гаруй улс оронд тархаад байна.
Олон улсын судлаачид вакцин боловсруулж, түүний тархалтыг зогсоохоор уралдан ажиллаж байгаа ба Хятадын хотуудад 60 орчим сая хүн хорионд ороод байна.
Эх сурвалж:cnbc
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй