Ухань хотоос ирсэн Монгол оюутнуудыг 14 хоног тусгаарлахаар ХӨСҮТ-д хүргэлээ

Гэрэл зургийг mpa.mn

Шинэ коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд ороод байсан Монгол 32 оюутан эх орондоо ирлээ. МИАТ-ын тусгай үүргийн онгоц өнөөдөр/2020.02.01/ өглөөний 11:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан байна.

Онгоцны даргаар Г.Баатарцогт, хоёрдугаар нисгэгчээр Б.Батманлай, Т.Эрдэнэ-Очир, инженер техникчээр А.Болд нар нар ажилласан бол тусгай томилгоогоор Т.Бат-Орших, Ж.Нямсүрэн, Б.Оргилбаяр, Б.Түвшинтөгс, Б.Чанцалням, Ү.Чинбаяр нарын ХӨСҮТ-ийн баг, хөлгийн үйлчлэгчээр С.Оюун, Мөнхдөл нар ажилласан байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн хэлснээр ирсэн 31 Монгол иргэнийг ДЭМБ-аас зөвлөснөөр 14 хоног тусгаарлаж, шинжилгээнд хамруулах юм. Яг одоо оюутнуудын халууныг шалган, тус тусад нь тусгай тоноглогдсон автобусаар ХӨСҮТ-д хүргэж байна.

Шууд үзэх:

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ