Манчестер Юнайтед Рондог сонирхож байна

“Манчестер Юнайтед”-ын удирдлага өвлийн дамжуулалтын цонхыг хаахаас өмнө багийн довтолгооны шугамыг бэхжүүлэх бодолтой байгаа.

“Улаан чөтгөрүүд” -ийн нэг хувилбар бол Хятадын “Далянь Ифан” клубын довтлогч Жозе Саломон Рондон юм гэж Таймс сонин мэдээллээ.

Манмунчууд “Милан” -ы довтлогч Кришцоф Пёнтекийг сонирхож байгаа боловч тэр нь Берлиний “Герта” руу шилжихээр хэдийнэ зөвшөөрсөн байна.

Рондон 2019 оны зунаас хойш “Далянь Ифан”-гийн төлөө тоглож байна. Өмнө нь Венесуэлийн хөлбөмбөгчин “Вест Бромвич Альбион”, “Ньюкасл Юнайтед”, “Зенит”, “Рубин”, “Малага”, “Лас Палмас”, “Арагуа”-г хамгаалж байсан.

2019 оны улирлын Хятадын Супер лигийн 11 тоглолтод Саломон 5 гоол оруулж, 3 дамжуулалт өгчээ. Рондоны “Далянь Ифан”-тай хийсэн гэрээ 2022 оны 12-р сарын 31 хүртэл хүчинтэй. Довтлогчийн өртөг нь 10 сая евро байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ