Л.Оюун-Эрдэнэ: Ж.Амарсанаа гэдэг нөхөр муу эр дайнд хөөрнө гэдэг шиг балайраад байх хэрэггүй

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулган шинэ төрлийн коронавирусийн асуудлаар хуралдаж байгаа энэ үеэр УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Иргэдэд үнэн бодит мэдээлэл өгөх асуудлыг С.Бямбацогт гишүүн хөндөж байгаад баяртай байна. Бид үнэн зөв мэдээллийг хүргэх чиглэлээр хэвлэл, мэдээллийн байгууллагын удирдлагуудтай ярилцаж байгаа. Ойлголцсон гэж бодож байна.  Манай гишүүд, дарга нар соошл сүлжээгээр янз бүрийн мэдээлэл өгдөг. Тэр нь буруу ташаа мэдээлэл тарах нэг үндэс болчихоод байна. 

Тиймээс мэдээллээ Эрүүл мэндийн болон Шадар сайд нь өгдөг байя. Бусад гишүүд нь вирус судлаач болоод хэрэггүй ээ.  Үүнийг С.Бямбацогт гишүүн хөндсөнд баярлалаа. Дэд сайд байсан Ж.Амарсанаа гэдэг нөхөр муу эр дайнд хөөрнө гэдэг шиг балайраад байх хэрэггүй. Тэр хүн очлоо гээд Хятад улс хүлээж авахгүй.

Энэ улстөржих сэдэв биш. Энэ мэтээр иргэдийн амар тайван байдлыг битгий алдагдуул. Улстөржих гэж байгаа бол вирусээс өөр юмаар хийнэ. Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан хүн энэ мэтээр мэдэгдэл энэ тэр гаргаад байвал Эрүү үүсгэх хэмжээний асуудал яригдаж магадгүй шүү. Мөн гишүүд албан ёсны мэдээлэл авсны дараа иргэдэд мэдээлэл өгдөг байгаа ч” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ