Брюсселийн цагаар өнөөдөр шөнө Их Британи албан ёсоор Европын Холбооноос гарна

Их Британи, Европын холбооны тохиролцсон гэрээний дагуу, Брюсселийн цагаар 1-р сарын 31-ны 24:00 цагт,Их Британи албан ёсоор Европын холбооноос гарах бөгөөд түүхэнд Европын холбооноос гарсан анхны орон болно.

Их Британийн “Европын холбооноосгарах” бүх явц 3 жил хагасын нүүр үзсэн билээ. 1-р сарын 31 бол Их Британийн “Европын холбооноос гарах” эцсийн хугацаа, мөн Их Британи ба Европын холбооны ирээдүйн харилцааны эхлэл болох юм.

Их Британи албан ёсоор Европын холбооноос гарсны дараа, 11 сар үргэлжлэхшилжилтын хугацаа эхэлж, энэ оны 12-рсарын 31-нд дуусна.Шилжилтын хугацаанд, Их Британи, Европын холбоо хоёр тал ирээдүйн харилцааныхаа тухай хэлэлцээр хийх юм.

Үүнд чөлөөт худалдааны гэрээ байгуулах нь хамгийн чухалүйл хэрэг болно. Гэвч олон нийт үзэхдээ: 11 сар үргэлжлэх шилжилтын хугацаа чөлөөт худалдааны хэлэлцээрийн хувьд маш давчуу бөгөөд хоёр тал хэлэлцээд ямар үр дүнд хүрэхийг хэн ч мэдэхгүй гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ