
УИХ-ын гишүүд шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонсож байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Шинэ коронавирус агаар дуслаар дамждаг. Нууц үетэй. Тиймээс өөрсдийгөө болоод үр хүүхдээ хамгаалах тал дээр онцгой анхаарахыг анхааруулж байна. Мэргэжлийн эмч, эрдэмтэн докторуудын зөвлөл байгуулан ажиллаж байна. Мөн ДЭМБ-ийн сургалтыг шуурхай, тасралтгүй явуулж байгаа. Нэгдүгээр сарын 3-нд ДЭМБ коронавирусын талаарх мэдээллийн анх өгсөн. Одоогоор Монголд илрээгүй ч, эрүүл мэндийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Ухань хотоос гуч гаруй оюутнаа маргааш авч ирнэ. Эхний ээлжинд ХӨСҮТ-д тусгай хаалгаар оруулан хүн бүрийг тусгай өрөөнд байрлуулахаар бэлдсэн” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй