Хятад улс коронавирусын эсрэг ХДХВ-ын үед хэрэглэдэг лопинавир,ритонавир эмийг туршилтаар хэрэглэж эхэлжээ

Шинжлэх ухааны нэршил нь 2019-nCoV болох шинэ коронавирус нь өнөөдрийн байдлаар 213 хүний амь насанд хүрээд байна. Click To TweetХарин эдгэрсэн хүний тоо 187-д хүрээд байгаа юм.

Коронавирусээр нас барсан бүх тохиолдол нь Хятад улс дотроо байна. Тодруулбал, вирус эхэлж дэгдсэн голомт Хэбэй мужид 204, цаашлаад Хэнан мужид хоёр, Сичуанд нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар нийт халдвар авсан хүмүүсийн тоо 9,776-д хүрчээ.  Коронавирусын нэг төрөл тус вирусээр өвчилсөн хүнд халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. SARS-ын адил энэ вирус нь ахмад настан болон хууч өвчтэй хүмүүст өндөр эрсдэл дагуулж байна гэж үзжээ.

Эмчилгээний тухайд:

  • Коронавирусээр эмнэлэгт хэвтэж буй хүмүүст шинж тэмдгийг нь дарах эмчилгээг хийхийн зэрэгцээ дархлааг нь дэмжихийг чухалжилж байна.
  • Халдвар авсан хүнийг тусгаарлан, бусдад халдвар өгөхөөс сэргийлж байна.
  • Хүндэрсэн тохиолдолд уушгинд үрэвсэл үүсгэж байгаа бөгөөд энэ тохиолдолд хүчилтөрөгчөөр хангаж аппаратанд залгаж байгаа юм байна. Одоогийн баримт мэдээллээр дөрвөн хүн тутмын нэг нь хүндэрч байна. Click To Tweet
  • Цусны даралт нь ихсэх багасах гэх мэт тогтворгүй болвол өвчтөнд шингэнийг судсаар тарих аргыг хэрэглэж байна.

Вакцины тухайд:

Хятадад ХДХВ/ДОХ-ын үед хэрэглэдэг лопинавир, ритонавир эмнүүдийг шинэ коронавирусын эсрэг хэрэглэх туршилтыг эхлүүлжээ. Click To Tweet2003 онд SARS-ын дэгдэлтийн үед хүний дархлал хомсдлын вирус(ХДХВ)-халдвар авсан, дээрх хоёр эмийг хэрэглэж байсан өвчтөнүүд халдвар авсан ч биеийн байдал нь харьцангуй сайн байсан байна.

Шинэ коронавирусын эсрэг вакциныг гарган авахад хамгийн багадаа гурван сарын хугацаа шаардлагатай аж. Учир нь ямар ч вакциныг шинээр гарган авах үед эхлээд амьтдад туршиж аюулгүй гэдэг нь батлагдвал цааш олон нийтэд тарихаас нь өмнө дахин сайн дурын хүн дээр туршдаг. Эцэст нь ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн байх ёстой аж.

Эх сурвалж:bbc

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ