Билл Гейтсийн 23 настай охин морь унаачтай гэрлэнэ

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох Билл Гейтсийн том охин – 23 настай Женнифер гэрлэжээ. Охин энэ тухайгаа өөрийн Инстаграм хуудсандаа нийтэлжээ.

Женнифер мэргэжлийн морин спортод дуртай бөгөөд энэ нь түүнийг ирээдүйн нөхөртэй нь учруулсан аж. Энэ бүсгүйн сүйт залуу нь Наиль Нассар аж. Сүйт бүсгүй царайлаг египет хүнтэй хамт байгаа зургаа олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа тогтмол нийтэлдэг байна.

Женнифер Гейтс баяр хөөрөө дагагчидтайгаа хуваалцсан байна. Тэр хэлэхдээ Наиль түүнд гэр бүл болохыг санал болгосныг тэрбээр баяртайгаар хүлээн авчээ.

“Наиль Нассар та бол онцгой хүн. Та амралтын өдрүүдэд бидний хувьд мартагдашгүй явдлыг санал болгосноороо та намайг тэнэг байдалд оруулсан. Би амьдралаа чамтай хамт өнгөрөөж, сурч, хөгжиж, инээж, хайрлаж амьдрахыг хүсч байна. Би чамд сая удаа тийм гэж хэлье!” гэжээ.

Наиль Нассар Стэнфордын эдийн засгийн тэнхимийг төгссөн бөгөөд сайн боловсролтой.

Женниферээс гадна Билл, Мелинда Гейтс нар хоёр хүүхэдтэй – 20 настай хүү Рори, 17 настай охин Фиб нар юм. Эцэг эхчүүд нь хүүхдүүдээ даруу, төлөв байдалд өсгөсөн. Эцэг эх нь Женниферийг 18 нас хүрсний дараа л нийгмийн сүлжээнд хуудсаа эхлүүлэхийг зөвшөөрсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ