Амны хаалтны үнийн төөрөгдөл бий болгосон эмийн санг торгож, тусгай зөвшөөрлийг нь цуцална

2020-01-31

Гэрэл зургийг mpa.mn

Шударга өрсөлдөөн  хэрэглэгчийн төлөө газраас коронавирусын асуудлаар мэдээлэл хийлээ.

Монгол улсад нэгдүгээр сарын 28-ны байдлаар орж ирсэн 278 000 ширхэг маск борлуулагдаж дууссан байна

Ойрын өдрүүдэд хийсэн амны хаалт, ариутгагч бодисын нөөц дууссан эсэх, үнэ өссөнтэй холбоотой хяналт, шалгалтын талаар Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг “ГЕГ болон томоомон эм, эмнэлгийн хэрэгслийн бөөний худалдаа эрхэлдэг ААН-үүдээс мэдээллийг гаргуулж авсан. Ингэхэд 2020 оны нэгдүгээр сарны 28-ны байдлаар Монгол улсад 278 000 ширхэг амны хаалтыг импортоор оруулж ирсэн байна Click To Tweet. Монгол улсад “Мөнхийн тун” компанийн “Тун фарм” гэсэн нэг л үйлдвэр амны хаалт үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Нэгдүгээр сарын 20-ноос хойш өдөрт дунджаар 40 000 орчим амны хаалт үйлдвэрлэн нийлүүлж байна. Үүнээс харахад Монгол улсын нийт хүн амын хэрэгцээг хангахуйц амны хаалт орж ирээгүй, цөөн тоогоор орж ирсэн байна. ААН-үүд амны хаалтны нөөц байгаа боловч борлуулахгүй зохиомлоор хомсдол үүсгэж,өрсөлдөөний хуулийг зөрчсөн асуудал үүсээгүй. Click To Tweet Орж ирсэн нийт амны хаалт зах зээл дээр борлуулагдаж дууссан байна. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-д “Улс оронд онцгой байдал үүсэн тохиолдолд яамнаас амны хаалт болон түүний түүхий эдийг импортолж байгаа аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх, зохицуулалт хийхийг зөвлөмжөөр хүргүүлж байна” гэв.

Мөнхийн тун компанийн хувьд нэгдүгээр сарын 23-наас эхлэн амны хаалтны бөөний үнийг 90 төгрөг байсныг 150 төгрөг болон нэмэгдүүлсэн. ШӨХТГ-аас өөрийнхөө амны хаалтны үнийг нэмэхгүй байх, мөн өөрийнхөө хүчин чадалд тулгуурлан нийлүүлэлтийг тогтмол хангах талаар тус компанид хүргүүлсэн.

“Монос” эмийн санд хэрэглэгчдэд маскны бодитой үнийн мэдээллийг өгөхгүй байна гэсэн үндэслэлээр тодорхой торгууль шийтгэл ногдуулж, мөн тухайн эмийн сангийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг хүргүүлсэн

Үргэлжлүүлэн Хэрэглэгчийн эрхийн газрын дарга Ш.Цэрэндулам  томоохон эмийн сангуудад хийсэн шалгалтын талаарНэгдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд 1800-1284 дугаарт нийтдээ 204 иргэн хэрэглэгчийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн. Click To TweetҮүнээс 40 гаруй хувь нь амны хаалт, ариутгагч бодисын үнэ нэмэгдэж байгаатай холбоотой мэдээлэл байна. Нийслэлийн зургаан дүүргийн 25 эмийн сан, эм ханган нийлүүлэх төвүүд дээр ажиллахад гол тогтоогдсон нөхцөл байдлын хувьд:

-Нэгдүгээрт, нөөц дууссан, нийлүүлэлт зогссонтой холбоотой хомсдол дууссан

-Хоёрдугаарт, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал үүссэн энэ үед эрүүл мэндийн салбарынхны үүрэг хариуцлага сул байна. Тухайлбал, Метромалл-ын Монос эмийн сангийн хувьд өчигдрийн/2020.01.30/ хувьд хэдэн төгрөгний ямар маск зараад байгаа нь тодорхойгүй нөхцөл байдал гарсан. Зарлагын падаан дээр 5 700-ын маск ч юм шиг эсвэл 3 600 төгрөгийн маск ч юм шиг. Яг поссынхоо машинаар харвал 2500 төгрөгийн маск зарж байгаа юм шиг, иргэнд хэдэн төгрөгний маск зараад байгаа нь тодорхойгүй нөхцөл байдал тогтоогдсон. Хэрэглэгчдэд тухайн бараа, бүтээгдэхүүнийхээ талаар үнэн бодитой мэдээлэл өгөхгүй байна гэсэн үндэслэлээр тодорхой торгууль шийтгэл ногдуулж, мөн тухайн эмийн сангийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлж ажиллаж байна.

-Гуравдугаарт, иргэд хэрэглэгчид яг ямар төрлийн маск хэрэглээг нь хангах юм бэ гэдгийг ойлгохгүй байна. Утааны маск нян, бактерийг шүүдэг мэтээр ойлгогдож байна. Зарим төрлийн амны хаалтуудын хувьд хамгаалагч амны хаалт мэтээр зарагдаж байна.

Эм хангах нийлүүлэх төв, эмийн сангууд тухайн бараа, бүтээгдэхүүнийхээ талаар ойлголтыг иргэд хэрэглэгчдэд ойлгуулж ажиллах хэрэгтэй байна.

ШӨХТГ-аас коронавирусын асуудал дээр маск, гар ариутгагч бодис, спиртний үнэ ханш нэмэгдэж, хомсдол үүсгэж байгаа асуудлыг тухай бүрт нь судлан тогтоож байна.

Шууд хүлээн авч үзнэ үү.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ