
Шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүнийи тоо 9692, нас барсан хүний тоо 213 боллоо. БНХАУ-аас гадна дэлхийн 21 улсад 100 орчим тохиолдол бүртгэгдсэн байна. ДЭМБ-аас шинэ коронавирусийн халдвартай холбогдуулан олон улсын хэмжээнд онц байдал зарлалаа. Коронавирусийн тархалт зөвхөн Хятад Улсад бус олон улс даяар хурдацтай тархаж буйн улмаас ийм шийд гаргасан. Харин манай улс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа дөрвөн багийг хоёр дахин нэмэх болсон тухайгаа ЭМЯ-наас өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
Иргэн бүр маск зүүх шаардлагагүй. Ханиах, найтаах, халуурах шинж тэмдэг илэрсэн болон эмнэлгээр үйлчлүүлж буй тохиолдолд амны хаалт заавал хэрэглэх учиртай. Харин Эрүүл мэндийн яамнаас иргэн бүрийг амны хаалт хэрэглэ гэж зөвлөхгүй байгаа. Учир нь манай улсад энэ халдварын тохиолдол бүртгэгдээгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй