Д.Нямхүү:Нийт 16 сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, шинжилгээний хариу хүлээж байна

2020-01-31

 Гэрэл зургийг mpa.mn

Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 

ДЭМБ-аас  шинэ коронавирусийн халдварын улмаас олон улсад онц байдал зарласан. Улмаар эрүүл мэндийг салбарын үйл ажиллагааг хоёр дахин эрчимжүүлэх чиглэл өгсөн.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица:

ДЭМБ-аасшинэ коронавирусийн халдварыг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарлалаа. Хүнээс  хүнд халдварласан, таван тив даяар халдвар бүртгэгдсэн нь ингэж зарлахад хүрсэн.

Өчигдрийн байдлаар халдвар авсан хүний тоо 7,834 байсан бол одоо 9,962 боллоо.

Шууд үзнэ үү.

Gereg.Mn

Коронавирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

Posted by Gereg.Mn on Thursday, January 30, 2020

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

ХӨСҮТ-д 18 хүн  тусгаарлагдсан байснаас 6 нь гарсан. Одоо  12 хүн үлдсэн байна. Мөн нэмж 4 сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийж, тусгаарласан. Ингэснээр өнөөдрийн  байдлаар сэжигтэй 16 тохиолдлыг тусгаарлаад байна.  Тоо чухал биш. Аль нислэгээр яаж ирсэн түүхийг нь судалж, асуумжаар тогтоосон. Давхар лабораторийн шинжилгээ хийгээд явж байна. Шинэ төрлийн коронавирус гарсан цагаас эхлэн эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн  байдалд ажиллаж эхэлсэн. Одоо дөрвөн баг бэлэн байдалд ажиллаж байна. Үүнийг нэмж найм болгох чиглэл өгсөн. Короновирус анх 1960 онд оношлогдож байсан. Энгийн ханиадтай адил шинж тэмдэгтэй нь аюул юм.  Өмнө нь гарч байсан  SARS  бас л амьтнаас гарсан, MERS нь  нэг бөхтэй тэмээнээс гарсан. Харин шинэ төрлийн коронавирус далайн гаралтай бүтээгдэхүүнээс зарим нь могойноос ч эх үүсвэртэй гэж байна. Үүнийг судалж байна.

80066829 дугаарын утас 24 цагаар  ажиллаж байгаа. Өдөрт  100 гаруй дуудлага ирж байна. Нийт дуудлагын 50 хувь нь шинэ төрлийн  коронавирустай холбоотой зөвлөгөө, мэдээллийг авч байна.

Шууд үзнэ үү.

Gereg.Mn

Коронавирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

Posted by Gereg.Mn on Thursday, January 30, 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ