Он гарсаар эхний нэг сард  гал түймэрт 13 хүн амиа алджээ

2020-01-31

Он гарсаар эхний нэг сарын байдлаар  гал түймрийн улмаас 13 хүн нас баржээ. 320 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 1,4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 35 толгой мал хорогдож, 188 гэр, орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 126 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 7.0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 20 хувиар буурсан бол учирсан хохирлын хэмжээ 10 хувиар өсчээ.
Нийслэл хотод нийт 199 удаагийн гал түймэр гарч, 741 сая төгрөгийн хохирол, орон нутагт 121 удаагийн гал түймэр гарч, 617 сая төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Гал түймрийн 104 нь ил галаас 88 нь яндангийн цонолтоос, 81 нь цахилгааны буруу ашиглалтаас,   25 нь технологийн горим зөрчигдснөөс шалтгаалжээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ