• МИАТ Бээжин, Хонконгийн нислэгүүдээ цуцаллаа

    “МИАТ” ТӨХК нь Коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан Бээжин, Хонгконгын чиглэлийн зарим нислэгээ цуцлаад байна.

    Тус компани Бээжин хотын чиглэлд хоёрдугаар сард нийт 10 нислэг, Хонгконг хотын чиглэлд хоёр болон гуравдугаар сард нийт 8 нислэг цуцласан бөгөөд бусад нислэг хэвийн үргэлжилж байна.

    Бид нислэг цуцлагдсантай холбогдуулан 24 цагийн турш зохицуулалт хийж ажиллаж байна.

    НИСЛЭГ ЦУЦЛАГДСАН АЯЛЛУУД:

    • Бээжин хот: 2-р сарын 3,5,7,9,11,12,14,17,19,29 өдрийн ОМ223\224
    • Хонгконг хот: 1-р сарын 31, 2-р сарын 14-ны өдрийн ОМ297\298 болон 2-р сарын 3, 24, 3-р сарын 2, 9, 16, 23-ны ОМ2971\2972 аялалууд
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ