УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Лүндээжанцан нар сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 25 болгох санал гаргасан ч дэмжсэнгүй ийнхүү зургаадугаар сарын 24-нд байхаар тогтоолоо.

УИХ-ын чуулганы өчигдөр үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Хуралдаанд оролцсон гишүүд 76.9 хувийн саналаар УИХ-ын 2020 оны сонгуулийн санал авах өдрийг 2020 оны зургаадугаар сарын 24-ний өдөр байхаар тогтлоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй