Төрийн болон албан байгууллагын золголт хийхгүй, бөхийн барилдаан явуулахгүй

 Гэрэл зургийг mpa.mn

Монгол улсын Засгийн газар коронавирусын асуудлыг хоёр дахь удаагаа авч хэлэлцлээ  Шинэ коронавирусын дэгдэлтэй холбоотойгоор Улсын онцгой комиссоос Цагаан сарын баяраар төрийн болон албан байгууллагын золголт хийхгүйгээр мөн сар шинийн бөхийн барилдааныг зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргалаа.

Хамт олон байгууллагын хүрээнд Цагаан сарыг тэмдэглэхгүй байхыг зөвлөж, бөхийн барилдааныг хориглолоо

Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Голомтын бүсээс ирж байгаа хүмүүсийг тусгаарлан тусгай байранд байлгахыг зөвлөж байна. Далд хугацааг нь өнгөрсний дараа гэрт нь хариулах зөвлөмжийг ДЭМБ-аас өгч байна.

Цагаан сараар хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Энэ өнөөдрийн байгаа нөхцөлд халдвар дамжуулах нөхцөл үүсэж магадгүй гэж үзэж байгаа боловч шууд хорьж хаах нь хэцүү. Учир нь Монголд коронавирусын халдвар бүртгэгдээгүй. Иймд аль болох гэр бүлийнхээ хүрээнд золголтыг хийж, хамт олон албан байгууллагын хүрээнд тэмдэглэхгүй байхыг зөвлөж байна.

Нэгэнт гуравдугаар сарын 2-ныг хүртэл олон нийтийн бүх үйл ажиллагааг хориглосон учир бөхийн барилдааныг зохион байгуулахгүй байх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа Click To Tweet хэмээн мэдээлэл өглөө.

Ухань хотод байгаа оюутнууд тогтмол үзлэгт хамрагдаж, вирусын халдвар аваагүй гэдгийг онцолмоор байна

Гадаад харилцааны яамнаас “Ухань хотод өөрсдийн иргэдээ авах гэсэн 56 улс орон хандаад байна. Энэ дотор Монгол улс багтаад байна. Одоогийн байдлаар Япон дээр нэмэгдээд нийт гурван улс иргэдээ аваад байна. Монгол иргэдийг шилжүүлж өгөх дээр бүх талын дэмжлэг үзүүлэхээ Хятадын талаас илэрхийлж байна. Хил хаалттай байсан энэ үед Эрээн хот дээр бөөгнөрөл үүссэн байсныг хоёр дахь өдөр хил нээснээс хойш зорчигч тээврийн автобусаар авчирч байгаа. Хятад улсад онцгой байдал зарласан учраас

Ухань хотод Монгол 34 иргэн байгагаас 31 нь Монголд ирэхээр албан ёсоор бичгээр хандсан. Click To TweetЭдгээр оюутнуудтай тогтмол холбоотой байгаа бөгөөд эдгээр оюутнууд маань оюутны байрныхаа үзлэгэт тогтмол хамрагдаж, ямар нэгэн халдвар аваагүй гэдгийг онцолмоор байна” хэмээн мэдээллээ.

Одоогийн байдлаар шинэ коронавирустэй холбоотойгоор 10 тэрбум төгрөгийг ЭМЯ-наас төсөвлөжээ. Click To Tweet Энэ мөнгийг эхнээс нь зарцуулаад явж байгаа аж.

Шууд үзнэ үү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ