
Засгийн газрын өчигдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан сараар төрийн болон нутгийн, албан байгууллагын золголт хийхгүй, бөхийн барилдаан явуулахгүй байх чиглэлийг Улсын онцгой комиссынхонд өгсөн байна.
Улсын Онцгой комиссын чуулганы нэгдсэн хуралдааны дараа хуралдаж эцсийн шийдвэрийг гаргах юм.
Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар коронавирусын 7892 тохиолдол бүртгэгдэж, сэжигтэй 12167 тохилдол илэрсэн. Нас барсан хүний тоо 170 хүрчээ.
Монгол Улсын хувьд коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Гэхдээ томуу, төст өвчний халдвар өндөр байгааг албаныхан хэлсэн. Нэгдүгээр сарын 9-29-ний хооронд нийт 36 хүнд тархвар судлалын шинжилгээ, онош судлалын шинжилгээ хийж, ХӨСҮТ-д 16 хүнийг, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хоёр хүнийг тусгаарлаад байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор гуравдугаар сарын 2-ныг дуустал олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг гаргасан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй