Угаарын дохио өгсөн төхөөрөмжнийхөө батерейг салгасны улмаас хоёр хүн хорджээ

2020-01-30

НОБГ, МХЕГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээ болоод угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн талаар мэдээллээ.  Эхний ээлжинд ирсэн угаарын хий мэдрэгч 70 мянган төхөөрөмжийг айл өрхүүдэд тараах ажлын гүйцэтгэл 98.3 хувьтай байгаа аж.

Хоногийн хугацаанд дөрвөн өрхийн 8 иргэн эмнэлэгт хандаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, гэрээр зөвлөмж авсан байна. Насанд хүрсэн хоёр том хүн хордлогын яаралтай түргэн тусламжийн төвд хэвтэн эмчлүүлж байга ажээ.

Дээрх хоёр иргэний гэрт  угаарын хий мэдрэгч  байсан. Гэхдээ мэдрэгч нь  дуугараад байхаар төхөөрөмжнийхөө  батарейг  салгаж,  угаартсан гэх мэдээллийг албаныхан өгөв. Хэрэв угаар мэдрэгч дуугарсан тохиолдолд гэртээ агаар сэлгэлтээ хийх хэрэгтэй гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ