“Тоттенхем” довтлогч Бергвайныг худалдаж авлаа

2020-01-30

Довтлогч Стивен Бергвайн карьераа “Тоттенхэм Хотспур”-т үргэлжлүүлнэ гэж клубын албан ёсны сайтад мэдээлжээ. 22 настай голланд залуу Лондоны клубт “ПСВ”-ээс шилжиж, 2025 оны зун хүртэл 5,5 улирлын гэрээ байгуулжээ. Тэр 23 номертой тоглох болно.

2019/20 оны улиралд Бергвайн “ПСВ”-ийн төлөө 29 тоглолтод оролцож, 6 гоол оруулж, 13 дамжуулалт өгчээ. “Тоттенхэм Хотспур” түүний төлөө 30 сая евро төлнө гэж өмнө нь мэдээлж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ