
Өнөөдөр/2020.01.30/ ЭМЯ-наас шинэ коронавирусийн талаар хийсэн ээлжит мэдээллийг хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал, доктор Д.Нямхүү өчигдөр/2020.01.29/ХӨСҮТ-д дөрвөн иргэн ирж сэжигтэй тохиолдлоор хандаж шинжилгээнд хамрагдсан бөгөөд шинжилгээний хариу 24 цагийн дараа гарах болох талаар мэдээлсэн. Одоогоор Монгол улсад шинэ коронавирусын тохиолдол бүртгэгдээгүй байна. Click To Tweet
Мөн тэрээр коронавирусээс урьдчилан сэргийлж болох нэмэлт арга, аргачлалыг зөвлөлөө:
Шинэ коронавирус нь агаар дуслын замаар, контактаар халдварладаг. Click To Tweet- Маскаа зөв буцааж авах хэрэгтэй. Амьсгалаар бохирдсон маскныхаа дотор талыг хумиж авах хэрэгтэй. Ороолт ч юмуу өөр хувцсандаа шүргүүлж болохгүй
- Гудамжаар явж байгаа хүмүүс нус цэрээ хаяхгүй байх ёстой. Ундааны жижиг савыг кирмандаа авж явж байгаад хийх нь ёс зүйтэй
- Нусны алчуур авж явж баймаар байна
- Ханиалгах бол тохойныхоо хэсгээр ам хамраа таглаж ханиалга
- Гар барихдаа заавал чийгтэй гараараа гар баръя гээд дайрах биш хүрэлцэхгүй тохойгоороо мэндэл
- Малгайгаа түшээд “Сайн байна уу”гээд өнгөрдөг байсан Монгол ёс байна
- Хятадад амархан угаагддаг нимгэн бээлий өмсөөд гадуур явж байгаа юм байна. Гар бол өөрийн ч мэдэлгүй юманд хүрж байдаг учраас бээлий өмсөж байгаа нь бас нэг хамгаалах хэрэгсэл байна. Харьсныхаа дараа бээлийгээ угааж цэвэрлэнэ.
- Монгол улсын Засгийн газраас гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл ЕБС, цэцэрлэг, олон нийтийн үйл ажиллагааг зогсоох тогтоолыг гаргасан. Энэ бол маш чухал тогтоол гэдгийг дахин сануулж хэлье. Гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл чөлөө олгосон явдал нь амралт биш, цаагуураа олон нийтийг дархлаагаа сэргээ, дулаан гэртээ бай, нягтарсан Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт сийрэг газар оч гэсэн ийм боломж олгосныг хэрэгжүүлмээр байна. Контакт үүсгэж байгаа болгоныг хувь хүн л өөрийгөө хамгаалах хэрэгтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
Сайхан мэдээ уншиж баярлалааа.