ЭМЯ:Өчигдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн иргэний шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна

ЭМЯ-наас коронавирусын талаар ээлжит мэдээлэл хийлээ.

ДЭМБ-ын шуурхай хороо дахин хуралдаж онц байдал зарлах эсэхийг шийдвэрлэхээр болсон

Гэрэл зургийг mpa.mn

ДЭМБ-ын Монгол дахь суурийн төлөөлөгчийн газрын дарга, доктор Сергей Диордица дэлхий дахины нөхцөл байдлын талаар “Дэлхийн хэмжээнд коронавирусын дэгдэлтийн тохиолдлын тоо нэмэгдсэн хэвээр байна. Батлагдсан тохиолдол 6065 болж,нас барсан хүний тоо 132-д хүрсэн байна. Тохиолдлын тоон дээр нэг орон нэмэгдсэн. Арабын Нэгдсэн Эмират улсад дөрвөн тохиолдол бүртгэгдсэн нь батлагдсан.Тохиолдлын тоо тасралтгүй нэмэгдэж, хүнээс хүнд халдсан тохиолдол  өөр улсад бүртгэж байгаа учраас ДЭМБ-ын шуурхай хороо дахин хуралдаж халдварын улмаас олон улсын хэмжээнд онц байдал зарлах эсэхийг шийдэхээр болсон. Японоос саяхан нэг оношлуур авсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэгвэл дахин нэг таатай мэдээ хэлэхэд ДЭМБ ЭМЯ-тай хамтран дараагийнхаа захиалгыг хийхээр төлөвлөж, тооцоо судалгааны ажлыг эхлүүлээд байна” хэмээн мэдээлэл өглөө.

Япон улсаас нэмж 2,500 ширхэг оношлуур авахаар болсон

Үргэлжлүүлэн ХӨСҮТ-ийн захирал,доктор Д.Нямхүү “Нэгдүгээр сарын 28-нд ХӨСҮТ-ийн клиникт 14 сэжигтэй тохиолдол ирсэн. Ухань хотод сурч байсан дөрвөн оюутан, Бээжин-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн нэг, Хонгконг-Улаанбаатарын нислэгээр ирсэн дөрвөн хавьталтай нийт 14 хүнийг тусгаарлаж шинжилгээг авахад хариу сөрөг гарсан учраас зөвлөгөө өгч явуулсан.

Өчигдөр ХӨСҮТ-д дөрвөн иргэн ирж сэжигтэй тохиолдлоор хандлаа. Шинжилгээний хариу 24 цагийн гарахад та бүхэнд мэдээллэнэ.

Шинж тэмдэг бүрхэг тэмдгээр орж ирсэн тохиолдлыг хянах нь зүйтэй. Иргэд маань сэрэмжтэй хандаж өмнө нь энэ бүсэд аялаад ирсэн учраас шинжилгээнд хамрагдая гэсэн хүмүүс байна. Томуугийн улирлаар авдаг арга хэмжээ нь энэ шинэ вирустэй авдаг арга хэмжээтэй төстэй. Бидний хувьд эмчилгээ, оношилгооны үндсэн туршлага авч байгаа газар нь Хятад байгаа. Хятадад гарч байгаа эмчилгээний шинэчлэлийн чиглэлээр өдөр тутам мэдээлэл солилцож байна. ДЭМБ бидэнд нэмэлтээр шинэ оношлуур өгөх болсон нь таатай хэрэг. Бидний тооцоогоор 2500-3000 ширхэг коронавирусын оношлуурыг захиалсан байгаа” хэмээлээ.

Шууд хүлээн авч үзнэ үү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ