Увс аймгийн нутагт дахин газар хөдлөлт болжээ

Увс аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Тодруулбал, Тус аймгийн Цагаанхайрхан сумын төвөөс зүүн урд зүгт 16 км-т орших Ховд багийн “Таван бэлчир” гэдэг газарт өчигдөр 09:15 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Мэдээллийн дагуу Ховд багийн Засаг даргаас тодруулахад “Сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй” тухай дуулгасан байна.

Энэ сарын 26-ны өдөр мөн тус аймгийн Завхан сумын ойролцоох Хар толгой гэдэг газар 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь иргэдэд мэдрэгдсэн гэж мэдээлж байв.

Эх сурвалж: ОБЕГ

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ