• Коронавирусээр нас барагсдын тоо нэг шөнийн дотор 36-аар нэмэгдэж, 170 боллоо

    2020-01-30

    Шинэ төрлийн коронавиурсийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо өчигдөр 136 байсан бол нэг шөнийн дотор 36-аар нэмэгдэж, 170 болжээ.  Халдвар авсан хүмүүсийн тоо 7,700-д хүрсэн гэж Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооноос мэдээлэв.

    Ухань хотоос эхлэлтэй уг вирусээр өвчилсөн 170 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Дэлхий даяар нийт 19 улсад 100 орчим тохиолдол бүртгэгдээд байна.  Хамгийн сүүлд Финландын Эрүүл мэндийн яамнаас коронавирусаар халдварласан анхны тохиолдол илэрсэн гэдгийг зарласан.

    Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын шуурхай хороо өнөөдөр хуралдаж, олон улсын хэмжээнд онц байдал зарлах эсэхийг шийдэх юм байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ