• Инфографик:Цагаан сарын баярт нэг өрх дунджаар 1.5 сая төгрөг зарцуулдаг

    2020-01-30

     Гэрэл зургийг mpa.mn

    Жил болгон уламжлал болгон тэмдэглэдэг Цагаан сарын баярт Монголын нэг өрх дунджаар 1.5 сая төгрөг зарцуулдаг болохыг “Цагаан сар ба эдийн засаг” товхимолд дурджээ.

    Тооцооллоор цагаан сарын баярт зориулж нэг өрхөөс идээний зардалд дунджаар 696 мянган төгрөг зарцуулдаг байна. Тодруулбал:

    • Бор идээ/хонины ууц, архи, бууз/-нд 419 000 төгрөг
    • Цагаан идээ/хэвийн боов, хиам, элсэн чихэр, будаа../-нд 277 100 төгрөг зарцуулдаг.

    Нэг ширхэг буузны үнэ 200 төгрөг. Монгол нэг айл цагаан сарын баяраар 650 ширхэг буузаар зочдоо дайлдаг байна.

    Ширээн дээр хатуухан хэлэхэд баяр дуусаад хог дээр шахам хаягддаг нэг ширхэг хонины ууц, хэвийн ул боовоор зассан таваг заавал байна. Хонины ууцны үнэ өмнө жилийнхээс 30 000 төгрөгөөр нэмэгдэж 250 000 төгрөг болжээ. Харин нэг ширхэг хэвийн  боовны үнэ мөн адил 100 төгрөгөөр нэмэгдэж 2200 төгрөг болжээ.

    Бусад хоол хүнсний зардлыг доорх инфографикаас харна уу.

    Гарын бэлгэнд нэг хүнд дунджаар 8-18 мянган төгрөг  зарцуулдаг

    Харин гарын бэлгэнд  нэг хүнд дунджаар 8-18 мянган  төгрөгийн үнэ бүхий зүйл бэлэглэнэ. Нэг өрх дунджаар 60 зочин хүлээж авна гэвэл бэлэгт нийтдээ 780 мянга  төгрөг зарцуулахаар байна.

    Цагаан сарын баярын нийт зардал нь хоёр сарын цалинтай тэнцэж байна

    Нэг өрх дунджаар  1.5 сая төгрөгийг Цагаан сарын баярт зарцуулдаг. Тэгвэл ҮСХ-ны мэдээллээр нэг өрхийн сарын нийт орлого 1, 2 сая төгрөг бөгөөд үүнд  тэтгэвэр, тэтгэмж 17.9 хувийг, цалин 54.9 хувийг эзэлдэг. Сарын дундаж цалин нь 694 841 төгрөг бол Цагаан сарын баярын зардал нь үүнийг 2.1 дахин нугалсантай тэнцэж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ