УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцлоо

МАН-ын Хяналтын Ерөнхий хороо өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын асуудлыг хэлэлцсэн байна.  Энэ тухай МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар мэдээллээ.

Д.Батбаатар “МАН-ын Хяналтын Ерөнхий хороо хуралдаж, УИХ-ын ёс зүйн дэд хорооноос гаргасан дүгнэлтийг авч, хэлэлцсэн. МАН-ын нэрээр төрийн өндөр албан тушаалд очиж, УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа Н.Номтойбаяр олон нийтийн газар биеэ зохисгүй авч явж, удаа дараа зодоон цохион хийсэн.  Энэ нь намын нэр хүндийг унагаж байгаа учраас авч хэлэлцэж, тодорхой хариуцлага тооцох зүйтэй гэсэн.

Энэ асуудлыг авч хэлэлцээд, намын дүрмийн 6 дугаар зүйлийн дагуу нийгэмд биеэ зохистой авч явж чадаагүй, намын нэр хүндэд сэв суулгаж байгаа асуудалд нь хариуцлага тооцож, МАН-аа гарсанд тооцсон.  Гарсанд тооцно гэхээр намаас хөөсөн гэж ойлгож болохгүй. Хөөнө гэвэл эргэж намд орох эрхгүй болно.  Гарсанд тооцно гэдэг бол намын гишүүд гаргасан алдаа, дутагдалдаа дүгнэлт хийгээд, эргэж орж болно” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Нэгмөсөн хөөгөөч ээ. Эргэж орж болно ч гэх шиг. Наадах чинь алдаа дутагдалдаа дүгнэлт хийх хүн биш.

Холбоотой мэдээ