Б.Цогтбаатар:Оношлуур орон нутагт илгээгээгүй, орон нутгаас сорьцоо татаж энд шинжилгээ хийнэ

2020-01-29

ЭМЯ-ны албаны хүмүүс өдөр бүрийн 11 цагт хэвлэлийн бага хурал хийн, коронавирустэй холбоотой асуудлаар сүүлийн үеийн үнэн бодит мэдээллийг өгч байгаа.

БНХАУ-ын эрүүл мэндийн яамнаас авсан мэдээллээр коронавирусээр өвчилсөн тохиолдол 5974, нас барсан хүний 132, сэжигтэй тохиолдол 9239 бүртгэгдээд байгаа аж.

Хамгийн сүүлийн мэдээллээр нийт 976 хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 103 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Одоогоор дэлхийн 20 орчим оронд сэжигтэй тохиолдлыг бүртгээд байна. Манай улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна.

Энэ үеэр Тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатараас дараахь асуултад хариулт авлаа.

-Японоос ирсэн оношлуураас орон нутагт илгээсэн үү?

-Шинэ коронавирусийн 200 оношлуур Японы Халдварт, өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс мягмар гаригт  ирсэн.  Нэг оношлуурыг нэг удаа л ашиглана. Оношлуурыг зөвхөн ХӨСҮТ-д ашиглах юм. Ингэхдээ ямар ч өвчний үед оношийн баталгаажилтыг эцэслэхэд  ганцхан лабораторийн шинжилгээгээр хийдэггүй. Олон улсын итгэмжлэгдсэн лабораторид өгч байж, эцсийн оношийг баталгаажуулдаг байна. Энэ долоо хоногт хүлээж авсан оношлуураа одоо хэрэглэж байна. Одоогоор дутагдаж байгаа зүйл байхгүй. Гэхдээ цаашид Япон болон Хятадаас оношлуур нэмж  авах тухай яриа хэлэлцээ хийж байна. Бид 21 төрлийн вирусыг тандалт судалгаагаар  оношилдог. Шаардлагатай тохиолдолд орон нутгаас сорьцоо татаж эндээ шинжилгээ хийнэ.

-Коронавирусыг оношлох оношлуурыг халуурсан хүн болгонд хэрэглэж байгаа юу?

-Клиник шинж тэмдэг тархвар судлалын нарийвчилсан асуулт зэргээр  21 төрлийн вирус тогтоох арга хэмжээг журмын дагуу авдаг.  Хамгийн гол нь БНХАУ-аас тэр дундаа Ухань хотоос сүүлийн 14 хоногоос ирсэн, тэр хотод аяласан хүмүүс анхааралд байх ёстой. Халуурсан хүн ХӨСҮТ-д хандлаа гэхэд нарийн шинжилгээнд оруулах эсэхийг эмч нар үзэж байгаад шийднэ.Өөрөөр хэлбэл, халуурсан хүн болгонд оношлуур хэрэглэхгүй гэсэн үг.

-Коронавирусын эсрэг вакцин гарсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Вакцин гарсан. Дэлхийн хэмжээнд шинжлэх ухаан энэ чиглэлд уралдан, ажиллаж байна. Оношлуур л гэхэд олон газар гарсан. Хятад, Австрали, Канад вакцины технологийг бий болгосон, цаг хугацаан дээр хүлээлт үүсэж байна гэдгээ хэлж байна. Вирусын эсрэг эмийн эмчилгээний хувьд өвөрмөц эмчилгээг Хятад, ОХУ, Америк зэрэг орон технологио бий болгосон. Туршилтын үе шатан дээрээ явж байна.

-Ухань  хотод байгаа 31 Монгол иргэнээ авчрах Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ асуудалд Эрүүл мэндийн яам ямар оролцоотой ажиллаж байна вэ?

-Эрүүл мэндийн салбар энэ ажилд бэлэн. Тусгай үүргийн онгоцонд явах эрүүл мэндийн ажилтнуудаа сонгож бэлдсэн.  Хариу хүлээж байна. Сүүлийн үеийн шинэ мэдээлэл Хятадын тал улсаасаа гарч байгаа хүн болгонд гарах үеийн шинжилгээг хийж  байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр Хятадаас өвчтэй, халуурсан хүн гарахгүй гэсэн үг.

-БНХАУ-аас иргэдээ оруулж ирж байгаа. Энэ хүрээнд хэрхэн ажиллаж байна вэ?

-Хилийн мэргэжлийн хяналтаас гарсан дүрмийн дагуу хяналт тавьж иргэдийг хилээр нэвтрүүлнэ. Ингэхдээ эрүүл мэндийн асуумж авч, халууныг хэмжээд сэжигтэй байвал вируслогийн лабораторид шинжилгээ авна. Халуураагүй, амьсгалын замын өвчний шинж тэмдэггүй байвал  биеийн байдалдаа 14 хоногийн турш хяналт тавиарай гэсэн зөвлөмж өгч, хил нэвтрүүлнэ.

  • Сэжигтэй тохиолдол гэдэг болхалдвараар өвчилсөн хүмүүстэй ойр харилцсан, өвчний голомтот нутгаар халдвар бүртгэгдсэнээс өмнөх 14 хоног болон халдвар гарсан хугацаанд зорчсон, халдвар авсан хүнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн амьсгалын замын өвчтэй хүнийг хэлнэ.
  • Хавьтал гэдэг ньхамгаалах хэрэгсэлгүйгээр эмнэлгийн тусламж үзүүлсэн эмч болон нэг гэрт хамт амьдардаг хүмүүсийг хэлдэг. Тиймээс онгоцонд зорчиж ирсэн иргэдийг сэжигтэй тохиолдол болон хавьталд хамааруулахгүй.

Халуунтай хүмүүс яагаад ингэж их орж ирж байгаа нь томуугийн дэгдэлтийн үе үргэлжилж байгаатай холбоотой гэдгийг бүгд анхаарах хэрэгтэй. 2020 оны нэгдүгээр сарын 9-нөөс хойш өнөөдрийг хүртэл 50 гаруй хүн ажил, аяллаар өвчлөл гарсан улс руу яваад ирсэн гэдэг шалтгаанаар шинжилгээ өгөхөд 50 хувиас нь томуугийн А хүрээний H3N2 вирус илэрсэн. Яг энэ цаг үед томуугийн А хүрээний H3N2 вирус дэгдэлт явагдаж байна. Улирлын томуугийн вирусээр өвчлөөд биеэ хайхрахгүй явснаас үүдээд хүндэрсэн тохиолдлууд байх магадлал өндөр байна.

-Өчигдөр онгоцоор халуунтай ирсэн иргэдийн шинжилгээний хариу гарсан уу?

-Хонг Конгийн онгоцонд дөрвөн зорчигч халуунтай, нэг зорчигч дотор нь эвгүйрхсэн шинж тэмдэг илэрсэн гэх  мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу очход зарим иргэний халуун онгоцноос буух үедээ буурсан байсан. Гэсэн ч эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн учраас дөрвөн хүнийг тусгаарлаж, тэдний ойрын хавьтал дөрвөн хүн нийт найман хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Өдөр нь Бээжингээс ирсэн нэг хүнийг бас тусгаарлаад шинжилгээнд хамруулсан.  Хариугаа хүлээж байна. Тусгаарласан хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа. Томуугийн вирус илэрсэн иргэдийг эмчлээд эмнэлгээс гаргасан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг http://www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.

Холбоотой мэдээ