
Европын Холбоо нь гар утсыг нэг л цэнэглэгчээр цэнэглэхэд хүчээ зориулна. Ямар ч микро-USB шаардлагагүй – бүх цэнэглэгч удахгүй ижилхэн байх болно. Энэхүү хуулийн төслийг Европын комисс боловсруулж байна.
ЕХ-д зарагдаж байгаа бүх утас нэг утсаар л цэнэглэгдэх ёстой. Комиссаруудын үзэж байгаагаар олон төрлийн холбогчоос болж электрон хог хаягдлын хэмжээ нэмэгдсэн байна.
Зөвхөн 10 жилийн өмнө, комисс нь харилцан ойлголцлын санамж бичиг гаргаад, дараа нь 14 компани гарын үсэг зурсан боловч Apple-ийн ашигладаг хуульд цоорхой байснаас компани өөрийн төхөөрөмжүүдэд адаптар бүтээжээ. Шинэ хууль хүчин төгөлдөр болсноор үйлдвэрлэгчдэд ийм боломж олдоххгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй