Ё.Баатарбилэг:III, IV сард бямба гараг бүр хичээллэж, багш нарт илүү цагийн мөнгө олгоно

2020-01-29

Боловсролын сайд Ё.Баатарбилэг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаасан асуудлаар мэдээлэл хийж байна.

2019-2020 оны хичээлийн жилийн хичээл, сургалтын төлөвлөсөн үйл ажиллагаа 20 өдрөөр тасрахад хүрч байгаа аж.  Гэсэн ч зуны амралт хугацаандаа эхэлнэ гэдгийг сайд  онцоллоо. Тодруулбал, ахлах ангийн зуны амралт зургадугаар сарын 5-наар, бага, дунд ангиудын амралт зургадугаар сарын 1-нээс эхэлнэ. Click To Tweet

Харин гуравдугаар улирлын амралтыг нэг долоо хоногоор багасгаж байгаа ажээ. Коронавирустай холбогдуулан зогсоосон  хугацааны хичээлийг ирэх даваа гаригаас  өргөн нэвтрүүлгийн 18 телевизээр теле хичээл заах юм. Түүнчлэн  гурав, дөрөвдүгээр сард 5 долоо хоног бямба гарагт хичээллэж, багш нарт илүү цагийн мөнгийг бодож олгох ажээ.

Хөл хориотой холбоотой багш нарын цалинг бүтнээр, нэмэгдэл, урамшуулалтай олгох хэдий ч илүү цаг олгохгүй Click To Tweet. Цэцэрлэг, сургуулиудын хувьсах зардлыг олгох боловч хоолны мөнгийг олгохгүй гэдгийг мэдэээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ