Данийн хөлбөмбөгчин Эриксен “Тоттенхэм”-ээс “Интер” руу шилжжээ

Данийн хөлбөмбөгийн шигшээ багийн хагас хамгаалагч Кристиан Эриксен Лондоны “Тоттенхэм”-ийг орхин “Интер Милан” багтай гэрээ байгууллаа гэж Италийн багийн албан ёсны сайтад мэдээлжээ.

Энэхүү гэрээг 2024 оны 6-р сарын эцэс хүртэл тооцоолсон бөгөөд Италийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаагаар уг гүйлгээний дүн 20 сая евро байжээ.

27 настай хагас хамгаалагч “Миний статистик мэдсэнээр би Англид тоглож, олон зүйлд хүрсэн. Одоо шинэ сорилт хийх цаг болсон. А цувралд Интер шиг гайхалтай клубт тоглох боломжтой болсондоо баяртай байна” гэж хэлжээ.

Эриксен 2013 оноос хойш “Тоттенхэм” багт тоглож байгаа. Нийтдээ тэрбээр Лондоны багт 305 тоглолтод оролцож, 69 гоол оруулжээ. 2020 оны Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтод ОХУ-ын багтай өрсөлдөж байгаа Данийн шигшээ багийн хувьд Эриксен 95 тоглолт хийж, 31 гоол оруулсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ