Уханы коронавирус,SARS-ын голомтыг анх үүсгэсэн Хятадын нойтон захуудын дүр төрх

Хятадад дэгдээд буй шинэ коронавирус болон 2003 онд дэгдсэн SARS вируст хоёр адилхан зүйл бий: Нэгдүгээрт, хоёул коронавирусийн төрөл, хоёрдугаарт, хоёулангийнх нь голомт хүнсний захаас эхлэлтэй. 2002-2003 онд дэгдсэн Хятадын Гуандонг мужийн хүнсний захаас голомттой SARS-аар нийт 774 хүн нас барсан юм. Click To Tweet

Худалдаачид шууд газар дээр нь тахиа, загас, могой гээд юу байна, бүгдийнх нь амийг нь тасалж, арьсыг нь цэвэрлэж, шинээр нь зардаг учраас Wet market буюу шууд утгачлан орчуулбал нойтон зах гэж нэрлэжээ.

Лангуунууд нь нарийн эгнээнүүдийг үүсгэж хоорондоо шахагдан байрласан байдаг энэ захуудаас нутгийн хүмүүс, жуулчид хэрчим мах, түүхий бүтээгдэхүүн авдаг санж. Тахианы махны лангуу нь мах нядалгааны газартай төстэй бөгөөд түүхий махыг хэрчихтэй зэрэгцэн өлсгөлөн ноход хажууханд нь байна. Далайн хоолны лангуун дээр гялалзсан загас, сам хорхой харагдана. Wet market дээр хүмүүс, үхсэн амьтад-нохой, тахиа, могой,суусар гээд бүгд нэг дор маш ойрхон байдаг. Ингэж ойр байх нь вирусийг амьтнаас хүнд халдварлахад маш амархан болгодог байна.

Нэгдүгээр сарын 22-ны өдөр шинэ коронавирусийн халдварын голомт Хятадын Ухань хотын эрх баригчид эдгээр захууд дээр амьд амьтан худалдаалахыг хоригложээ. Мөн вирусийн халдвар анхлан үүссэн байж болзошгүй Ухань хотын далайн хоолны захыг нэгдүгээр сарын 1-ний өдөр хаажээ. Шинэ коронавирусээр нас барсан анхны тохиолдол нь 61 настай хүн байсан бөгөөд талийгаач  Уханийн далайн хоолны захаар тогтмол үйлчлүүлдэг байнгын үйлчлүүлэгч нь байжээ.

Одоогоор шинэ коронавирусээр нас барсан хүний тоо 100 даваад буй. Click To Tweet

Энэ талаар Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгээс “Маш муу зохион байгуулалттай амьд амьтан зарж борлуулахын дээр хууль бус зэрлэг ан амьтдыг борлуулах нэмэгдэхээр тухайн вирусийг зэрлэг амьтнаас хүнд халдварлах маш таатай нөхцөлийг бүрдүүлж байна” гэж ярьжээ.

Коронавирус нь зоонозын төрлийн өвчлөл бөгөөд энэ нь амьтнаас хүнд халдварладаг гэсэн үг юм. SARS болон одоогийн шинэ коронавирусийн эзэн буюу эх үүсвэр нь хоёул сарьсан багваахай байсан байна. Улмаар сарьсан багваахай бусад амьтанд халдааж, тэдгээр нь хүнд халдаасан гэж эрдэмтэд үзэж байгаа юм.

Хятадад хэдэн мянгаараа байдаг нойтон зах буюу wet market-ын дүр зургийг дараахь зурагнаас харж болно.

SARS-ын хувьд хүнд суусараас халдсан боловч анхдагч вирусийн эзэн буюу эх үүсвэр нь сарьсан багваахай байсан

Сарьсан багваахай нь ялгадсаараа бусад амьтдад вирус тараадаг. Маш жижиг хэмжээний ялгадасны дусал суусрын идэж байгаа хоолон дээр тусвал суусар нь мөн адил вирусээр өвчлөнө гэсэн үг юм.

Шинэ коронавирусийн эх үүсвэр нь могой байх магадлалтай

Хятадын эрдэмтэд шинэ коронавирус нь сарьсан багваахайд илэрсэн коронавирус, үл мэдэгдэх эх үүсвэрээс үүссэн коронавирусийн генийн шинэ хослол болохыг тогтоожээ. Үргэлжлүүлэн судалснаар, эх үүсвэр нь могой байх өндөр магадлалтайг тогтоож, тэр дундаа Өмнөд Хятадын эрээн могой болон Хятадын наж могойд маш төстэй вирус илрүүлсэн байна. Одоогийн байдлаар эрдэмтэд  2019-nCoV хэмээн нэрлэгдэж буй шинэ коронавирусийн эх үүсвэрийн талаар ийнхүү таамаглал дэвшүүлээд байна.

Эх сурвалж:businessinsider

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • ХЯТАДУУДАД ИДЭХГҮЙ АМЬТАН БАЙХГҮЙ  ЭЭ..ИХ ӨЛСӨГЛӨНГИЙН ҮЕЭЭРЭЭ ХҮНИЙГ Ч ИДЭЖ БАЙСАН ТҮҮХТЭЙ АРД ТҮМЭН.. ХАЙРЛАХГҮЙ АМЬТАН БАЙХГҮЙ ЭЭ.. МАГАДГҮЙ ЭНЭ ВИРУС ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ БАЙХ АА… МОНГОЛ АДУУ  ХОНИЙГ АМЬДААР НЬ АРСИЙГ НЬ ХУУЛДАГ ,ШАРДАГ ИЙМ Л ЗЭРЛЭГҮҮД ШҮҮ ДЭЭ ..

  • ХЯТАДУУДАД ИДЭХГҮЙ АМЬТАН БАЙХГҮЙ ЭЭ..ИХ ӨЛСӨГЛӨНГИЙН ҮЕЭЭРЭЭ ХҮНИЙГ Ч ИДЭЖ БАЙСАН ТҮҮХТЭЙ АРД ТҮМЭН.. ХАЙРЛАХГҮЙ АМЬТАН БАЙХГҮЙ ЭЭ.. МАГАДГҮЙ ЭНЭ ВИРУС ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ БАЙХ АА… МОНГОЛ АДУУ ХОНИЙГ АМЬДААР НЬ АРСИЙГ НЬ ХУУЛДАГ ,ШАРДАГ ИЙМ Л ЗЭРЛЭГҮҮД ШҮҮ ДЭЭ ..

  • Хятад  дэлхий хамгийн их хүн амтай бөгөөд нягтрал ихтэй, дээрээс нь бохир заваан, юу ч хамаагүй иддэг  онцлогтой учраас сүүлийн 10-20 жилд шинээр үүссэн халдварт өвчнүүдийн голомт нь Хятад улс байсан бөгөөд маш өндөр эрсдэлтэй улс гэдэг нь батлагдаж байна. 

  • хүн муулах яах вэ, өөрсдөө л захаа цэгцлэх нь зөв. Ариун цэвэр,хөдөлмөрийн шаардлага хангаагүй Нарантуул зэрэг гадаа захуудад Хот шууд тодорхой хугацаа өгөөд 2021 оноос дотор зах болгох эсвэл хаах шаардлага өг. Бүх хүнсний захуудын усан хоолойг сайжруулах, орой бүр бүх лангуунуудыг савандаж угаадаг болгох гээд Хотод хийх ажил их байна. Эрх нь байхад хийж чадахгүй байгаа нь тархи нь ажиллахгүй байна аа л гэсэн үг. Гол нь ариун цэвэр гэдэг зүйлийг Улаанбаатарынхны тархинд суулгах ФМ, ТВ, фэйсбуук хичээлүүд явуул

  • Улаанбаатар хотыг хянах амархаан, жижиг ш тээ, Төв зам дагуу явж шалгаад л болоо. БҮх хоолны газруудад хугацаа өг, 2021 оноос автомат сав угаах машин суурилуулж чадахгүй бол эрхийг нь хураа. Ийм амархаан юм хийчихвэл ходоодны өвчнөөс хөнгөхөн сална

  • Хотын дарга зөв юман дээр хатуу бай. Хороондоо усанд орох газар олон барих даалгавар өг, төсөв гарга, албан газруудыг офистоо усанд орох өрөөнүүд бий болгох даалгавар өг, ялангуяа үйлдвэрийн газруудад ийм даалгавар хатуу өг. Ахуй анхдагч ухамсар хоёрдогч 

  • балиар шижгийн заваан хужаа нарыг бүгдийг нь атомын бөмбөгөөр нэгийг ч үлдээлгүй устгавал таарна..,илүүдэл новшнууд..

  • заваарсан муу өмхий хужаа нар дандаа болж бүтэхгүй юм хийж бна муу шээснүүд хийхгүй үйл хийхгүй идэхгүй амьтан шавьж гахай нохой гэж алгаа муусайн гөлөгнүүд😡😡😡

Холбоотой мэдээ