
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр коронавирусын халдвар авсан хүний тоо ганцхан хоногийн дотор 60 хувиар өсч, 4515 болж нэмэгджээ.Улмаар нас барагсдын тоо нэг хоногийн дотор 82-оос 106 болж өссөн гэж Хятадын эрүүл мэндийн үндэсний комиссоос мэдээлжээ. Халдвар авагсдын хамгийн залуу нь Бээжин хотод бүртгэгдсэн 9 сартай охин аж.
Халдварын ихэнх тохиолдол дэгдэлтийн гол төв болох Хубэй мужид гарсан бөгөөд нийт халдвар авагсдын 2 714 нь Хубэйд бүртгэгджээ.
Гэнэтийн энэ аймшигт вирусын дэгдэлт нь уналтад орсон Хятадын эрүүл мэндийн системийг улам бүр дордуулж байна гэж шинжээчид үзэж байна. Учир нь Хятадад эрүүл мэндийн анхан шатны тусламжийн систем байдаггүй бөгөөд коронавирус дэгдсэнээс хойш ханиад томууны шинж тэмдэгтэй бүх хүн эмнэлэгт хандаж байгаагаас байдлыг улам ч дордуулж буй аж.
Эх сурвалж:The New York Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй