
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Санал хураалтад оролцсон 8 гишүүний 5 нь түүнийг авч үлдэх санал гаргав. Өнөөдөр хуралдсан Хууль зүйн байнгын хороо мөн ийм шийдвэр гаргасан. Ирэх Пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийднэ.
УЕП Б.Жаргалсайхан түүнийг гурван үндэслэлээр эргүүлэн татах бичиг ирүүлсэн. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд “Хууль зөрчөөгүй, гэмт үйлдэл гаргаагүй хүн бүрэн эрхээсээ татгалзана гэж байхгүй” гэдэг тайлбарыг өгсөн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй