Монгол иргэн коронавирусаар өвчилсөн гэх буруу мэдээллийг олон улсын байгууллагаас ХӨСҮТ-д  ирүүлжээ

2020-01-28

Эрүүл мэндийн яамнаас Австрали улсад очсон Монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээлэл хийсэн нь олныг цочирдуулаад авав. Гэвч төд удалгүй залруулга мэдээллийг тус яамнаас дахин хийсэн. Тодруулбал, Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэгч байгууллагаас  Австралид Монгол иргэн коронавирусаар өвчилсөн хэмээх буруу мэдээллийг ХӨСҮТ-д ирүүлсэн нь дээр, доодгүй айдаст автуулсан хэрэг.

Монгол улсын иргэн нь халдвар аваагүй. Халдвар авсан иргэнтэй хамт Гуанжугаас Австрали руу хамт ниссэн гэх мэдээллийг Австралийн Эрүүл мэндийн байгууллагаас мэйлээр залруулж мэдэгджээ.

Тэгэхээр Монгол иргэн коронавирусаар өвчилсөн нь худлаа ташаа мэдээлэл аж.

ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Өнөөдрийн 14:40 цагийн байдлаар Австарлийн Эрүүл мэндийн газартай холбогдож мэдээллийг нягтлахад тухайн Монгол Улсын иргэн маань онгоцонд байсан халдвар авсан иргэнтэй хамт нисэж очсон бөгөөд Монгол Улсын иргэн шинэ коронавирусийн халдвар аваагүй байна” гэсэн.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ