ЭМЯ:Австрали руу зорчсон Монгол иргэн коронавирусээр халдварлаагүй

2020-01-28

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалт болон халдвараас сэргийлэх авч буй үйл ажиллагааныхаа талаар тогтмол мэдээлж буй юм.  Энэ удаад Австрали руу зорчсон Монгол иргэн коронавирусээр халдварласан байж болзошгүй гэх мэдээллийн талаар албан ёсны мэдээллийг өгч байна.

ХӨСҮТ-д Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэгч байгууллагаас Австралид Монгол иргэн коронавирусаар өвчилсөн хэмээн буруу мэдээлэл ирүүлжээ. Монгол улсын иргэн нь халдвар аваагүй. Халдвар авсан иргэнтэй хамт Гуанжугаас Австрали руу хамт ниссэн гэх мэдээллийг Австралийн Эрүүл мэндийн байгууллагаас мэйлээр залруулж мэдэгдсэн гэнэ. Тэгэхээр Монгол иргэн коронавирусаар өвчилсөн нь худлаа ташаа мэдээлэл аж.

ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Өнөөдрийн 14:40 цагийн байдлаар Австарлийн Эрүүл мэндийн газартай холбогдож мэдээллийг нягтлахад тухайн Монгол Улсын иргэн маань онгоцонд байсан халдвар авсан иргэнтэй хамт нисэж очсон бөгөөд Монгол Улсын иргэн шинэ коронавирусийн халдвар аваагүй байна” гэлээ.

Коронавирусийн цаг үeийн асуудлаар мэдээлэл

Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, January 28, 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ