Эрээн хотод байгаа 300 орчим Монгол иргэнийг зургаан автобусаар авчирна

2020-01-28

БНХАУ-ын хилийн боомт дээр байгаа 300 орчим Монгол иргэнийг авчрахаар АТҮТ-өөс зургаан автобус хөдлөөд байна.  Өнөөдөртөө багтан дээрх иргэдийг авч ирэх аж. Ингэхдээ “Хятадын орон нутгийн шинжилгээ хийх эмч болон мэргэжилтнүүд бүхий Онцгой байдлын хяналт доор Монгол иргэдийг хилээр гаргаж байна” гэж ЗТХЯ-наас мэдээлжээ.

Түүнчлэн ойролцоо хотоос наашаа ирэх хүний тоо нэмэгдэж байгаа аж. Хэрэв хүмүүс нэмэгдээд байвал Консулын газартай нь ярилцаж, маргааш авч ирэх юм байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ