УИХ-ын ХЗБХ Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлсэн. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн юм. 

Харин өнөөдөр Хууль зүйн байнгын хороо энэ асуудыг хэлэлцлээ. 

Тус байнгын хорооны хуралд 13 гишүүн оролцсон бөгөөд 7 нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Ийнхүү олонхийн саналаар түүнийг түдгэлзүүлэхгүй гэж үзэж, Халдашгүй байдлын дэд хорооны саналыг хүлээж авсангүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ