
Эрүүл мэндийн яамнаас Австрали улсад очсон Монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээлэл хийв. Өвчтөн “М” 34 настай, эрэгтэй. БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мельбурн хотод 2020 оны нэгдүгээр сарын 19-нд очсон.
Онгоцонд байхдаа шинж тэмдэггүй байсан ба Мельбурнд ирсэний шөнө халуурсан. Эмнэлэгт хандаж тусгаарлагдан нэгдүгээр сарын 25-нд лабораторийн шинжилгээгээр шинэ коронавируст халдвараар өвчилсөн болох нь батлагдсан талаар Австрали улсын ОУЭМД-ийг зохицуулах байгууллагаас ДЭМБ-аар дамжуулан мэдээлжээ. Одоогоор өвчтний биеийн байдал тогтвортой байна.
Энэ тухай ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “2020 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Австралийн Мельбурн хотыг чиглэсэн нислэгт зорчиж явсан монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрчээ. Нислэгийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан ч Мельбурн хотод очсон оройдоо халуурч, эмнэлэгт тусгаарлагдсан байна. Нэгдүгээр сарын 25-нд шинэ төрлийн коронавирус гэдэг нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан” гэлээ.
Олон улсын эрүүл мэндийн дүрмийг Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын гишүүн 196 орон дагаж мөрддөг. Энэ дагуу өвчлөлийн нөхцөл байдлын мэдээг дамжуулж буй бөгөөд дүрэм ёсоор өвчлөлийн бүртгэл нь Австрали улсад гарсан тохиолдлоор бүртгэгддэг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
Монгол хүн өвдөхгүй генийн хувьд мундаг зундаг гэх хогийн яриаг энэ явдал тас цохиж байна. Иймд иргэн бүр халдвараас сэргийлэх арга хэмжээг ёсчлон сахиж эмч мэргэжилтэн хууль сахиулагчдын зөвлөгөө шаардлагыг биелүүлэх үүрэгтэйг анхаарч ажиллах хэрэгтэйг хатуу санаж яваарай гэж захих байна