
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2020 оны УИХ-ын сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 24-ний лхагва гарагт байхаар тогтоолын төсөлд тусгажээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуув.
Тоног төхөөрөмжийг хэдэн удаагийн сонгуульд хэрэглэж, ямар алдаа гарч байсан, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байсан бэ гэх УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын асуултад
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномдорж: Сонгуулийн автоматжуулсан системийн хуулийн дагуу 2012 оноос хойш бүх сонгуульд ашигласан. УИХ-ын хоёр, орон нутгийн хоёр, Ерөнхийлөгчийн хоёр гээд нийт зургаан удаагийн сонгуульд ашигласан. Мөн жил бүр нөхөн сонгуульд ч ашиглаж байна. Автоматжуулсан системийн аюулгүй байдлыг хуульд заасан, ЦЕГ, ТЕГ, ХХЗХ чиг үүргийнхээ дагуу аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээдэг. Сонгуулийн санал авах өдрөөс сар гаруйн өмнө хамтарсан ажлын хэсэг гарч, техникийг нэг бүрчлэн шалгаж, баталгаажуулж, гэрчилгээ олгодог. Санал хураах явцад хяналт тавьдаг” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй