Хэнтий аймагт нас барсан хүүхдийн шинжилгээний хариу 24-48 цагийн дотор гарна

2020-01-28

Хэнтий аймагт уушгины хатгалгааны улмаас 14 настай охин нас барсан хэрэг өчигдөр гарсан. Энэ хэргийн улмаас тус аймагт хөл хорио тогтоогоод байгаа юм.

Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Хэнтий аймгийн сорьц шөнө орж ирсэн. Урьдчилсан байдлаар шинжилгээний хариу гараагүй байна. Эцсийн оношийг Япон улс руу сорьц илгээж баталгаажуулна. Нас барсан хүүхэд 24-нөөс халуурч, гэртээ байсан бөгөөд өчигдөр эмнэлэгт хүргэгдсэн. Хүүхдийн ойрын хавьтал гурван хүүхдийг тусгаарласан байгаа. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна. 24-48 цагийн дотор шинжилгээний хариу гарна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ